Түүх

Гурван соёл, нэг зорилго

Imperial Italian School нь Монгол улсад олон улсын стандарт бүхий боловсролыг нийтэд хүртээмжтэй болгон дэлхийн түвшний сурагчдыг бэлтгэх зорилгоор 2025 онд байгуулагдсан юм. Европын соёл, урлагын төв болсон Италийн боловсролын уран сайхны сэтгэлгээ , Британийн Оксфордын хөтөлбөрийн академик агуулга, Монгол хүний өв соёлыг нэг дор нэгтгэн, сурагч бүрийг дэлхийн иргэн болгон төлөвшүүлэхийг зорьж байна.

Манай сургууль нь 1-12-р ангид Oxford AQA стандартаар хичээллэж, багш бүр олон улсын мэргэжлийн үнэмлэхтэй байхыг шаарддаг.

Эрхэм зорилго

Дэлхийн иргэнийг Монгол сэтгэлгээгээр төлөвшүүлэх

Сурагч бүр өөрийн авьяас, чадвар, өв соёлоо гүнзгийрүүлэн суралцаж, дэлхийн аль ч улсад мэдлэг, чадвараар дүүрэн өрсөлдөх чадвартай байхыг эрмэлзэнэ.

Алсын хараа

Монголын шилдэг олон улсын сургууль байх

2035 он гэхэд Ази тивийн шилдэг 100 сургуулийн тоонд орж, төгсөгчид нь дэлхийн шилдэг их сургуулиудад тэтгэлгээр элсэх соёлыг үргэлжлүүлнэ.

Товч мэдээлэл

Тоо баримт

Байгуулагдсан2025 он
Сурагчдын тоо600+
Багш ажилтан60+
Гадаад багш10+
Ангийн тоо40+
Домайнimperial.edu.mn
ХаягХан-Уул дүүрэг, 23-р хороо,
Арцтийн Ам
Values

Бидний үнэт зүйлс

◆

Сахилга бат

Академик чадвар өндөр, тууштай хичээнгүй байдал.

✦

Гоо зүй

Италийн уран сайхны сэтгэлгээ, урлагийн боловсрол.

♦

Өв соёл

Монгол хэл, түүх, өв соёлын гүн ойлголт.

✧

Инноваци

AI, кодинг, шинэ технологид суралцах.

Clubs

Манай дугуйлангууд

Хичээлийн дараах цагаар урлаг, хөгжим, спорт, хэл яриа, шинжлэх ухааны чиглэл бүхий 20н дугуйлангаас сонгон хичээллэх боломжтой

Бүх 20 дугуйланг үзэх →